Monday, May 4, 2015

Радио бичвэр

                                        Аян           Замын     тэмдэглэл                                                                                                                               


Нэвт  : НУТАГ УСНЫ ДУУЛАЛ…


                                                                  /Хөгжим/

ХӨТЛӨГЧ :  Эрхэм Сонсогчид оо ,  Манай сурвалжлах баг нутаг усны дуулал цуврал сурвалжлагаа Архангай аймагаас үргэлжлүүлхийг зорилоо
Архангай аймаг нь 1923 онд Цэцэрлэг Мандал уулын аймаг нэртэй байгуулагдаж 1931 оноос Архангай аймаг хэмээн нэрлэгдэх болжээ. Тус аймаг 55.3 мянган хүн амтай далайн түвшинээс дээш дундажаар 2414 метр єргєгдсєн хамгийн єндєр цэг нь 3539 метрийн єндєрт орших   харлагтайн сарьдаг, хамгийн нам цэг нь 1290 метр єргєгдсєн  Орхон-Тамирын бэлчир юм.
Өндєр уул, ойт хээр, тал хээр гэсэн байгалийн 3-н бүсэд хуваагдах бєгєєд хойд талаараа Хєвсгєл аймагтай, зүүн хойт, зүүн талаараа Булган аймагтай, ємнє талаараа Өвєрхангай аймагтай, баруун урд талаараа Баянхонгор аймагтай, баруун хойд талаараа Завхан аймагтай тус тус хиллэнэ.
Архангай аймаг нь засаг захиргааны 19 сум  99 багт хуваагддаг, хамгийн ойр орших сумын тєв цэцэрлэг хотоос 25 клометрд орших Цэнхэр сум , хамгийн хол нь 256 клметрд орших Цахир сум бєгєєд аймгийн тєв нийслэл улаанбаатар хотоос 521 клометрд оршино.
Чулуутын гол, Хоргын тогоо, Тэрхийн цагаан нуур, Суварга хайрхан уул, Тамирын гол, Булган уул, Тайхар чулуу, Хар балгас, Билгэ хааны цогцолбор гэх есөн газрыг Архангай аймгийн гайхамшгаар нэрлэжээ. Гэвч тус аймагт Шар нохойн там, Цэнхэрийн халуун рашаан, 100 салаа мод, Суман гол гэх мэт байгалийн өвөрмөц тогтоцтой олон газар байдаг.

                                                /Хөгжим сулрана /

Сурвалжлага бүрдээ Монголынхоо газар шороо өнцөг булан гайхамшигт тайлагдашгүй нууцуудийг хүн бүрт сонсгож чихийн сортойлгох . ийг зориж тус аймагийн уугуул иргэнтэй халуун дулаан яриа өрнүүлдэг билээ . Бид Архангай аймгийн бүх сумд очиж өнцөг булан бүрээс нарийн ширийн сайхан зүйлүүдийг олж мэдэн халуун дотно яриа өрнүүлхээр төрсөн газар шороо нь Архангай аймагийн Хайрхан сум хөлд орж хэлд орсон газар нь Улаанбаатарт оршин суудаг “Жаргал” гэх
хүнтэй ярилцсан юм .  

ХӨТЛӨГЧ: Сайн байна уу  Таньд энэ өдөрийн мэнд хүргэе Юуний өмнө бидний хүсэлтийг хүлээн авсанд баярлалаа .
Та өөрийхөө болон нутаг усныхаа тухай дэлгэрэнгүй танилцуулаач ?...

ЖАРГАЛ : Сайн сайн байна уу ? Монголчууд бид чинь төрөлхийн зочиломтгой элгэмсэг яриа хүмүүс нутаг усныхаа тухай ярьвал бүр ч ярьж өгнө шүү дээ …
Намайг Жаргал гэдэг Хайрхан сумийн нэгэн эгэл жирийн малчин айлд өсч торнисон манай нутаг үнэхээр магтаж барамгүй сайхан  Би дунд ангидаа ахийгаа дагаж хотод сууршисан хэдий ч сар бүр эндээ ирж аав ээж нутаг усныхантайгаа хамт байдаг учир бараг л эндхийн хүн л гэсэн үг дээ манай нутагт жил бүр аялал жуулчлалаар олон ч хүн ирдэг учир мэдэхгүй хүн байхгүй биз дээ Монголын 7н гайхамшгийн нэг ч гэж хөгшин залуугүй ярих юм билээ .

ХӨТЛӨГЧ :  Та Архангай аймгийг өөрийн үр хүүхэд мэт сайн мэднэ гэж анх уулзахдаа хэлж байсан шүү дээ ! Та хэдэн хүүхэдтэй вэ Гэр бүлийхаа тухай яриа өрнүүлээч

ЖАРГАЛ  : Тиймээ . манай хүн чинь эндхийн хүн Архангай аймаг гэлтгүй Монголийнхоо бүх л газар шороог андахгүй мэддэг жинхэнэ Монгол эр гэж манай хүнийг л хэлнэ .  Би өөрөө ч ёс жаяг их дагадаг их сүжигтэй хүн тэр минь ч бас яг л тийм энэ нутаг минь л миний бүх л зүйл гэсэн үг дээ хамаг амьдарлийн минь эхлэл гарааг эндээс эхэлсэн юм даа .

ХӨТЛӨГЧ : Аймаг бүр өөр өөрийн гэсэн өвөрмөц шастиртай байдаг та өөрийнхөө өсөж төрсөн газарийнхаа онцлогийн тухай сонсогчидод сонирхуулаач ?

ЖАРГАЛ : Элсэн тасархай Эрдэнэ зуу хийд Заяын хүрээ Булган уул Тайхар чулуу Чулуутын хавцал Хорго Тэрхийн цагаан нуур Чулуун гэр Шар нохойн ам гэх мэт газаруудаар нь манай нутагийг хүмүүс андадгүй юм  энэ бол зөвхөн хүмүүсийн мэддэг л хэдэн тогтоц газарууд үүний түүх домогийг хүмүүс сайн мэддэгүйн харамсалтай .

ХӨТЛӨГЧ  : Тийм шүү хүмүүс тэр бүр мэддэггүй сэтгүүлч миний бие саяхан Тайхар чулуугаар зочилон өнгөрхөд хүмүүс тэр бүр мэддэггүй ам дамьжсан яриаг л ярьж байсан Та Тайхар чулууний домогоос сонирхуулаач ?

ЖАРГАЛ : Тамирын голын хөвөөнд орших Боржингоос тогтсон 10м гаруй өндөр цохио юм л даа . Энд эртний хадны зосон бичээс бий. 1998 онд улсын хамгаалалтанд авсан юм.  Урьд цагт энэ нутагт Тайхар нэртэй сайхан залуу, Тамир нэртэй баян айлын нэгэн бүсгүйтэй хайр сэтгэлийн харцаатай байсан юмсанж. Тамирыг өөр хүнд богтлох болход Тамир усанд үйж Тайхар эрэг дээр нь харуулдсаар байгаад чулуу болж хувирсан гэдэг домогтой юм шүү дээ.

ХӨТЛӨГЧ : Хамгийн түрүүнд Архангай аймагт ирхэд сэтгэлийг минь татсан газар . Тэрхийн Цагаан нуур байсан Нуур нь 2 домогтой гэж нутгийн ардаас сонссон та аль домогт нь итгэдэг вэ ?

ЖАРГАЛ : Намайг бага залуу байхад нутаг уснийхан минь ярьж өгдөг байсан юм л даа .  Нуур буй газар урьд өвс бэлчээр сайтай уужим тал байсан. Тал дунд нэг худаг байсан бөгөөд өвгөн эмгэн хоёр тэр худгаас ус аваад худгаа тагладаг байсан . Гэтэл эмгэн нь нэг удаа ус аваад худгаа таглахаа мартчихжээ . Тэр шөнө худаг нь оргилж алтан дэлхийг усны үер авах аюул нөмөрсөн үед Бөхмандал гэгч нэгэн их хүчтэн Уран мандал уулын оройг тасдан аваад худгийн ам руу шидэн хаасанд хальсан ус Тэрх цагаан нуур болон тогтжээ. Ийнхүү гэнэт нуур тогтсоныг нутгийн нэгэн хүн хараад “тэр их нуур”-ыг хараач гэсэнд уг нуурыг тэгэж байснаа хожим нь Тэрх болон хувирчээ. Бөхмандалын авчирч худгийн амыг хаасан гэдэг толгойг Нуур толгой гэдэг бөгөөд үнэхээр ч Нуур толгойг Уран мандал уулын оройд аваачаад тавьчихвал яг эвээрээ таарах шинжтэй харагддаг юм билээ .
     
                                                        /Хөгжим/

ХӨТЛӨГЧ : Үнэхээр сайхан домогтой юм баярлалаа , харин сэтгүүлч миний хамгийн сайн мэдэх газар бол Хоргийн тогоо юмлдаа Бага байхдаа гэрийнхэнтэйгээ энд нилээн олон удаа ирж байсан маш олон зураг нь надад байдаг юм . Хоргын тогоон дотор нь сандал, ширээ шиг том том хvрмэн чулуу ундуй сундуй хєглєрч байдаг учир явахад бэрхтэй. Тогоон дотор зєвхєн баруун талаас нь л маш болгоомжтой орж болно. Хорго уулаас урагш зургаан километр орчимд Суман голын зvvн гар талд Тариат сумын тєвєєс баруун урагш 3 орчим километр зайтай газарт чулуун гэр гэж сонирхолтой vзмэр бий. Буцлан урсч явахдаа халуун хайлмал магмын хєєс царцан хагарч 170 орчим сантиметр єндєртэй хvрмэн чулуун гэрийн “тооно”, “vvд” бий болгон тогтсон нь энэ. Ийм чулуун гэр манай бусад унтарсан галт ууланд байхгvй.
Хоргын єєр нэг гайхамшиг бол тэндхийн хvрмэн чулуун гадаргын завсар зайд ургасан намхан загзгар хуш модны самар болон бусад жимс нэн элбэг байдаг явдал. Бас хvрмэн чулуунд агуй хонгил элбэг. Хорго уулаас 20 орчим километрт Босгын, Хярын, Сугын тогоо гэж гурван унтарсан галт уул бий. Босгын тогоо нь баруун хойшоо сэтэрсэн боловч ёроолдоо нууртай. Хорго орчмын шаврын царам уулаас туйлын ховор, дээд зэргийн эрдэнийн чулуу алмаз олдсон. Тэрийг нь дээхэн үед Зөвлөлт холбоот улс ашиглаж байсан гэдэг.

                                                    /Хөгжим сулрана/
ХӨТЛӨГЧ :  Та энэ нутагтаа ямар нэгэн сайн дурийн үйл ажиллагаа хийж байсан уу ?

ЖАРГАЛ : Манай нутагийн ганц гэм нь замийн асуудал болон замын тэмдэглэгээ муухан байдаг би хайрхан сумийнхаа 2 модон гүүрийг төмрөн бат бөх гүүрээр солисон Гүүрээр гархад их хэцүү аюултай байдаг юм Манай энд бороо хур их орог учир өмөрч муудсан  гүүрэнд хүнд тээвэр лав тэсэхгүй байдаг Манай нутаг жуулчлалын салбараараа бусад сумуудыг нилээн тэргүүлдэг гэвч замын тэмдэглэгээ муу учир газар мэдэхгүй  төөрөх асуудал их гардаг нь асуудал болдог эдгээрийг л шийдчихэе гэж их л бодож байна нэг өдөр төлөвлөж байгаад хийнэ дээ .

ХӨТЛӨГЧ : Аялал жуулчилалаараа их хөгжсөн гэж сонссон та үүнийг юу гэж боддог сайн муу тал байдаг шүү дээ .

ЖАРГАЛ : Мэдээж юм бүхэн сайн муу 2 талтай гэсэн хэдий ч хүний хөл хүрэхгүй газар гэж юу байх билээ ямар гадний дотний хүмүүсийг өөрийн газар гээд ойртуулж чадахгүйгээс хойш аль болох муу үр дагавар битгий гараасай гэж хүсэхээс өөр юу ч хийж чадах билээ дээ над шиг жирийн иргэд .

ХӨТЛӨГЧ : Бидэнд халуун дотно сайхан яриа өрнүүлсэн таньд баярлалаа манай өнөөдрийн нутаг усны дуулал сурвалжлага Архангай Аймагийн хайрхан сумаас сонсогчиддоо хүргэлээ Дараагийн дугаараар энэ цагтаа уулзацгаая .


                                                 /Хөгжим/

No comments:

Post a Comment